2022 оны 11 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд Бат-Өлзий сумын ерөнхий боловсролын сургуультай хамтран хэрэгжүүлсэн “Багш солилцоо” хөтөлбөр амжилттай хэрэгжиж үр дүнгийн уулзалт, хаалтын үйл ажиллагаагаа зохион байгууллаа.
Багш нарынхаа хөгжлийг дэмжих, сайн үйл ажиллагааг нь түгээн дэлгэрүүлэх, багш нарын хийж үр дүнг нь үзсэн судалгааны ажлуудаа танилцуулах зэрэг хэд хэдэн зорилгын дор зохион байгуулсан үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.
Үр дүнгийн уулзалт, хаалтын үйл ажиллагааны үеэр “Багш солилцоо” хөтөлбөрт хамрагдсан багш нараа төлөөлөн манай сургуулийн бага ангийн багш Т.Дулам, Бат-Өлзий сумын ерөнхий боловсролын сургуулийн химийн багш С.Намнансүрэн нар хөтөлбөрийн нэгдсэн тайлан хэлэлцүүлсэн бол түүх нийгмийн ухааны багш О.Батболд “Хуруу зайны хор уршиг” судалгааны ажлаа, сургуулийн захирал Г.Лхагва “Манлайлал” сэдвээр тус тус илтгэл тавьж, харилцан туршлага солилцлоо.
Тус хөтөлбөрт хамт олноо төлөөлөн оролцсон Монгол улсын зөвлөх багш, бага ангийн багш М.Үүрцайх, монгол хэлний багш П.Март, химийн багш Б.Цэрэн, бага ангийн багш Т.Дулам, Бат-Өлзий сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Г.Энхбат, А.Амартүвшин, монгол хэлний багш Б.Даваажав, химийн багш С.Намнансүрэн нартаа болон үйл ажиллагааг зохион байгуулахад оролцсон 2 сургуулийн удирдлагууддаа талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.