НЭВТРЭХ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ

АРВАЙХЭЭР СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 4 ДҮГЭЭР СУРГУУЛЬ

Анх Арвайхээр сумын Засаг даргын 2008 оны 07-р сарын 29-ний өдрийн 108 тоот захирамжаар Сангиданзан овогтой Баярбат захирлаар томилогдон ЕБ-ын 4 дүгээр сургуулийн анхны шав тавигдсан түүхтэй. Арвайхээр сумын Засаг даргын 2008 оны 11-р сарын 28-ны 155 дугаар захирамжаар Ойдов овогтой Отгончимэг нягтлан бодогчоор, ЕБ-ын 4 дүгээр сургуулийн захирлын 2008 оны 12-р сарын 16-ны 01 тоот тушаалаар Түдэв овогтой Наваантаяа нярваар, захирлын 2009 оны 01 дүгээр сарын 02-ны 02 тоот тушаалаар Дагвасүрэн овогтой Мягмарсүрэнг жижүүрийн ажилд томилон ажиллуулж анхны хамт олон бүрэлдсэн. Тус сургуульд 1, 9, 2-р багийн харьяат бүх сурагчид, ЕБ-ын 1, 2, Мэргэд сургуульд багшилж байсан  мэргэжлийн тэргүүний ахмад ба залуу багш нар өөрийн хүсэлтээр ирж ажилласан. Манай сургууль нь анх 2009-2010 оны хичээлийн жилд  нийт  1670 сурагчтай, 30 бүлэгтэй, 7 удирдах ажилтан, 75 багш, 20 ажилчидтай нийт 102  хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй. 2013-2019 онд А.Очирбал захирал, 2019 оноос Г.Лхагва захирал  томилогдон ажиллаж байна.

 2022-2023 оны хичээлийн жилд 

  • 1783 суралцагчтай, 53 бүлэгтэй
  • Хамран сургах торойг 1,9,12-р баг

Багш боловсон хүчин 

  • Удирдлагын баг  10 хүний бүрэлдэхүүн 
    • Захирал 
    • Сургалт арга зүй хариуцсан менежер 2
    • Хяналт, үнэлгээ хариуцсан менежер 2
    • Хүүхэд хамгааллийн нийгмийн ажилтан 
    • Хүүхдийн хөгжлийн нийгмийн ажилтан 
    • Сэтгэл зүйч
    • Сургалтын зохицуулагч
    • Нягтлан бодогч
  • Бага ангийн  25 багш
  •  Дунд ангийн 57 багш 
  • Аж ахуйн ажилчид 23 

Мэргэжлийн зэрэг 

  • МУ Зөвлөх багш 2
  • МУ Тэргүүлэх багш 19
  • МУ Заах аргач багш 31 

Байгуулга дээр ажиллаж байгаа нэгжүүд 

  1. Сургуулийн зөвлөл 
  2. Сургуулийн өөрөө үнэлгээ 
  3. Ёс зүйн зөвлөл 
  4. Дотоод хяналт 
  5. Үйлдвэрчний эвлэл 
  6. Эцэг, эхийн зөвлөл 
  7. Хамтын сан 
  8. Арга зүйн хөгжлийн баг

 

 

 

© Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын
Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль
Өвөрхангай, Арвайхээр, 1-р баг,
+976 7732-8844
arvaixeer4@gmail.com
Нийт  16760
энэ жил  3307
энэ сар  22
энэ долоо хоног  118
Өнөөдөр  22