НЭВТРЭХ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ
  2022.11.23 12:21:09
  Г.Лхагва

БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН “БАГШ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Багш нарын хөгжлийг дэмжих, олон талт үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцох боломжийг бүрдүүлэх, багш нарын мэргэжил боловсролыг нь дээшлүүлэх, багш багшаасаа суралцах, хүүхэд хөгжүүлдэг тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Бат-Өлзий сумын ерөнхий боловсролын сургуультай хамтран багш солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Тус багш солилцоо хөтөлбөрт манай сургуулийн Монгол улсын зөвлөх багш, бага ангийн багш М.Үүрцайх, монгол хэлний багш П.Март, химийн багш Б.Цэрэн, бага ангийн багш Т.Дулам, Бат-Өлзий сумын ерөнхий боловсролын сургуулиас бага ангийн багш Г.Энхбат, А.Амартүвшин, монгол хэлний багш Б.Даваажав, химийн багш С.Намнансүрэн нарын 8 багш хамрагдаж, манай сургуулийн багш нар Бат-Өлзий сумын сургуульд, Бат-Өлзий сумын багш нар манай сургууль дээр 7 хоногийн хугацаанд тусгай хөтөлбөрийн дагуу ажиллана.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд сургуулийн удирдлагууд харилцан туршлага солилцох, багш нар сургуулийнхаа, хамт олныхоо, өөрийн тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, багшийн хийж гүйцэтгэсэн судалгааны ажлуудыг танилцуулах, нээлттэй хичээл, судалгаат хичээл зохион байгуулах, хүүхдийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.


© Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын
Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль
Өвөрхангай, Арвайхээр, 1-р баг,
+976 7732-8844
arvaixeer4@gmail.com
Нийт  16853
энэ жил  3400
энэ сар  115
энэ долоо хоног  211
Өнөөдөр  79