НЭВТРЭХ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ
  2022.11.30 12:04:12
  Г.Лхагва

ӨСВӨР ҮЕИЙН ФУТЗАЛЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Өвөрхангай аймгийн Хөлбөмбөгийн холбооны ГРАССРҮҮТС САРЫН ХҮРЭЭН-д зохион байгуулагдсан хаалтын тэмцээн болох "ӨСВӨР ҮЕИЙН ФУТЗАЛЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ" ТЭМЦЭЭН 2022 оны 11-р сарын 26-27 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

Тэмцээнд нийт 49 багийн 490 тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин хөлбөмбөгийн спортоор өрсөлдөв.

ТУС ТЭМЦЭЭНД МАНАЙ СУРГУУЛИЙН БАГ ТАМИРЧИД ШИЛДЭГҮҮД НЬ БАЙЖ ЧАДЛАА.

U-10 насны ангилалд:

С.Ууганзаяа дасгалжуулагчтай Эрэгтэй баг тамирчид "Хүрэл" медаль

U-12 насны ангилалд:

С.Ууганзаяа дасгалжуулагчтай Эрэгтэй баг тамирчид "Алтан" медаль

Шилдэг тоглогчоор: 8а ангийн сурагч Д.Мэндбаяр

U-14 насны ангилалд:

Д.Жамьяндорж, Азжаргал дасгалжуулагчтай Эрэгтэй баг тамирчид "Хүрэл" медаль

U-12 охидын насны ангилалд: 

Д.Жамьяндорж, Азжаргал дасгалжуулагчтай охидын баг тамирчид "Алтан" медаль

Шилдэг тоглогчоор: 7а ангийн сурагч Ц.Нандиншүр нар тус, тус шалгарсан амжилтуудыг үзүүллээ.

Манай сургуулийн хувьд бүх насны ангилал бус бүрд баг тамирчид оролцуулж ангилал болгондоо шагналт эхний байранд шалгарсан амжилтуудыг үзүүллээ. Сурагчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан дасгалжуулагч багш, сурагчдаа баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.


© Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын
Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль
Өвөрхангай, Арвайхээр, 1-р баг,
+976 7732-8844
arvaixeer4@gmail.com
Нийт  18682
энэ жил  5229
энэ сар  559
энэ долоо хоног  117
Өнөөдөр  7