НЭВТРЭХ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ
  2023.03.31 10:01:29
  Г.Нямсүрэн

"PEARSON" АНГЛИ ХЭЛНИЙ ЦОГЦ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан контент, үнэлгээ, аргачлал, багшийн хөгжил бүхий цогц хөтөлбөрийг ашиглан сурагчдын англи хэлний түвшнийг ахиулах зорилготой PEARSON англи хэлний цогц хөтөлбөрийг Монгол улсын хэмжээнд нийт 38 сургууль 2023 оны 2 дугаар улирлаас туршилтын хугацаанд хэрэгжүүлж байна.

Манай сургууль нь Өвөрхангай аймгийн хэмжээнд анхдагч болж тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Нийт 5-9-р ангийн 821 хүүхдэд Pearson English Connect дэвшилтэт дижитал интерактив сургалтын платформ ашиглаж, хамгийн сүүлийн үеийн сурах бичиг, видео болон аудио контентоор дамжуулан англи хэлний мэдлэгээ сайжруулж хөтөлбөр амжилттай явагдаж байна.

Мөн хөтөлбөрийн хүрээнд ашиглагдах Wider World сурах бичгүүдээ хүлээн авлаа.Тус хөтөлбөрийг сургууль дээрээ амжилттай хэрэгжүүлж байгаа Гадаа хэлний багш нар болон сурагчдадаа ажлын өндөр амжилт хүсье.


© Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын
Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль
Өвөрхангай, Арвайхээр, 1-р баг,
+976 7732-8844
arvaixeer4@gmail.com
Нийт  16848
энэ жил  3395
энэ сар  110
энэ долоо хоног  206
Өнөөдөр  74