Энэ хичээлийн жилээс англи хэлний "Pearson" хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулиуд хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Тус хөтөлбөрийг өмнөх хичээлийн жилийн 3 дугаар улиралд манай сургууль дээр туршин хэрэгжүүлсэн.
“PEARSON” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудын гадаад хэлний багш нарыг хамруулан туршлага хуваалцах зорилго бүхий нээлттэй хичээлийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилласан Боловсрол, шинжлэх ухааны газрын хамт олон, үйл ажиллагаанд оролцсон багш нартаа талархал илэрхийлье.