Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрөөр эрхэлсэн ажилдаа гарамгай амжилт үзүүлсэн дараах багш, ажилчид хөдөлмөр бүтээлээ үнэлүүллээ.
Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр математикийн багш Э.Ариунтуяа, бага ангийн багш А.Ганчимэг
БШУЯ-ны “ Хүндэт жуух бичиг”-р сургуулийн нийгмийн ажилтан Г.Нямсүрэн, англи хэлний багш С.Адъяасүрэн, монгол хэлний багш Ч.Гүнсэнхорол, мэдээллийн технологийн багш Н.Дуламсүрэн, түүх нийгмийн ухааны багш О.Батболд, технологийн багш Б.Хишигсүрэн, биологийн багш Б.Азжаргал, биеийн тамирын багш С.Ууганзаяа нар
Аймгийн БШУГ-н " Хүндэт багш" тэмдгээр дуу хөгжмийн багш Д.Цэрэнханд
Аймгийн БШУГ-н "Тэргүүний багш" тэмдгээр биологийн багш П.Оюундалай, биологийн багш У.Хандсүрэн
Аймгийн БШУГ-н " Хүндэт жуух бичиг”-р химийн багш Б.Цэрэн, бага ангийн багш Г.Баярмаа
Аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр технологийн багш Г.Гансүх, жижүүр Ц.Баяртогтох
Аймгийн ИТХ-н “Хүндэт жуух бичиг”-ээр технологийн багш С.Хатанбаатар, жижүүр Д.Мягмарсүрэн
Сумын Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр бага ангийн багш Г.Пүрэвжаргал, биеийн тамирын багш Д.Жамъяндорж
Сумын ИТХ-н “Хүндэт жуух бичиг”-ээр мужаан Л.Гансүх нарыг тус тус шагналаа.
Мөн сургуулийн захиргаанаас монгол хэлний багш Ц.Загарзүсэм, бага ангийн багш Д.Наранцэцэг нарт зөөврийн компьютер олгосон бол сургуулийн ахмад багш, ажилчдын нэрэмжит шагналын эзнээр орос хэлний багш Б.Дашзэвэг, бага ангийн багш Д.Наранцэцэг, үйлчлэгч Ж.Оюунчимэг нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшууллаа.
2022-2023 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, түүний үр дүнгээрээ сургууль маань "АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ"-иар шалгарч баярын хүндэтгэлийн хурал дээр батламжаа гардаж авлаа.