Багш нарын хөгжлийг дэмжих, олон талт үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцох боломжийг бүрдүүлэх, багш нарын мэргэжил боловсролыг нь дээшлүүлэх, багш багшаасаа суралцах, хүүхэд хөгжүүлдэг тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Хархорин сумын ерөнхий боловсролын 2-р сургуультай хамтран “Багш солилцоо” үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Тус үйл ажиллагаанд манай сургуулийн биологийн багш Б.Азжаргал, физикийн багш Ц.Дуламдорж, бага ангийн багш О.Нарангарав, Г.Пүрэвжаргал, математикийн багш Н.Гэрэлсайхан, Хархорин сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн бага ангийн багш С.Лхагва-Очир, М.Гантуяа, математикийн багш А.Урангоо, биологийн багш Б.Чулуунчимэг, физикийн багш О.Лундаа нарын 10 багш хамрагдаж, манай сургуулийн багш нар Хархорин сумын ЕБ-ын 2-р сургуульд, Хархорин сумын ЕБ-ын 2-р сургуулийн багш нар манай сургууль дээр 7 хоногийн хугацаанд тусгай хөтөлбөрийн дагуу ажиллана.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд багш нар харилцан туршлага солилцох, сургууль, хамт олныхоо, өөрийн тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, багшийн хийж гүйцэтгэсэн судалгааны ажлуудыг танилцуулах, нээлттэй хичээл, судалгаат хичээл зохион байгуулах, хүүхдийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.