САГСАН БӨМБӨГИЙН ӨСВӨРИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД СУРАГЧИД МААНЬ ШИЛДЭГ НЬ БАЙЛАА
#Өсвөр_үеийн_ААШТ_BASKETBALL
ХАМТДАА спортоор хичээллэж #Электрон "ТАМХИНААС ТАТГАЛЗАЯ" уриан дор 2024 оны Сагсан бөмбөгийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 38 багийн 300 гаруй тамирчин оролцсон.
Тус тэмцээнд А.Сумъяа Sumiya Adilbish багшийн дасгалжуулсан баг тамирчид амжилттай оролцлоо.
Р.Ууганбаатар ахлагчтай Эрэгтэй баг тамирчид 2-р байр, Мөнгөн медаль хүртсэн бол
Ө.Алтанзул ахлагчтай Эмэгтэй баг тамирчид 1-р байр, Алтан медалийн эзэд боллоо.
12б ангийн сурагч Э.Тэмүүлэн "Шилдэг хамгаалан тоглогч"
9а ангийн сурагч Д.Бямбасүрэн "Шилдэг холбон тоглогч"-оор тус тус шалгарсан амжилтуудыг үзүүллээ.
Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд баг хамт олноороо үе тэнгийнхнээ манлайлан амжилттай оролцсон сурагчдадаа, багшдаа баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд нь амжилт хүсье.