НЭВТРЭХ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ
  2025.03.24 09:19:25
  Г.Лхагва

"ХАМТЫН ХҮЧ-ХАМГААЛАГДСАН ХҮҮХЭД" АНГИ УДИРДСАН БАГШ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН

Анги удирдсан багш нарын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, кейс илрүүлэлтийг нэмэгдүүлэн хамтын ажиллагааг сайжруулж эрсдлийг бууруулах зорилгоор 1-12-р ангийн анги удирдсан багш нарын мини зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнөөр хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх “Нөлөөллийн тойрог” дасгал, “Хүүхэд хамгааллын хууль”-ийн танилцуулга, "Суралцахуйн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй"-н сургалт, мэдээллийг өглөө.

Бага ангийн багш Ц.Лхагвасүрэн, монгол хэлний багш Ц.Загарзүсэм нар анги удирдах урлаг, суралцахуйн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, сайн туршлагаа хуваалцлаа.

Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээг чанартай, үр дүнтэй үзүүлэх талаар багш нар санал, сайн туршлагаа ирүүлсэн бөгөөд та ч гэсэн доорх QR кодыг уншуулан бидэнд үнэтэй саналаа ирүүлэх боломжтой.


© Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын
Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль
Өвөрхангай, Арвайхээр, 1-р баг,
+976 7732-8844
arvaixeer4@gmail.com
Нийт  16843
энэ жил  3390
энэ сар  105
энэ долоо хоног  201
Өнөөдөр  69