2024 онд мэдлэг чадвар, харилцаа хандлага, тусч байдал, үлгэрлэл манлайлал, хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээрээ хамт олноо манлайлсан “2024 ОНЫ ОНЦЛОХ”-уудыг хамт олны санал, удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж тодрууллаа.
-“2024 оны онцлох удирдах ажилтан”-аар сургалтын менежер Д.Загарсүрэн
-“2024 оны онцлох багш”-аар бага ангийн багш О.Нарангарав, түүх, нийгмийн ухааны багш О.Батболд, биологийн багш У.Хандсүрэн нар
-“2024 оны онцлох ажилтан”-аар үйлчлэгч М.Мөнхсүрэн
-“2024 оны онцлох мэргэжлийн хөгжлийн бүлэг”-ээр Б.Цэрэн ахлагчтай “сурлагын хоцрогдлыг бууруулахад ном хөшүүрэг болох нь” мэргэжлийн хөгжлийн бүлэг
-“2024 оны онцлох анги”-аар Д.Наранцэцэг багштай 5а анги, П.Март багштай 9а анги, Л.Санжидмаа багштай 12а анги тус тус тодорсон байна.
-Мөн 2024 онд ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хичээл зүтгэл гаргаж ажилсан Сургалтын зохицуулагч Б.Отгонсар, англи хэлний багш Б.Туяадэлгэр, бага ангийн багш Б.Эрдэнэтуяа, цахилгаанчин Р.Ганболд, архив бичиг хэргийн ажилтан М.Мөнгөнсүх, нярав М.Ичинхорлоо нарыг байгууллагын өргөмжлөлөөр тус тус шагнагдлаа.
Бүгдэд нь баяр хүргэж улам их амжилт хүсье ээ