НЭВТРЭХ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ
  2025.03.24 09:26:24
  Г.Лхагва

"Өндөр гэгээнийхээ өвийг дээдлэн өнөд эгшиглэх хуураа хөглөе" арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээний хүрээнд Ганданпунцоглин хийдийн хамба лам, хэл бичгийн ухааны доктор Я.Ганзаяа "Соёмбын утга, бэлгэдэл", Өндөр Гэгээний хосгүй гайхамшигт бичгийн өв "Жанлавцогзол" номын утга тайлбарын тухай илтгэл тавьсан бол соёл, судлалын ухааны доктор (Ph.D) Л.Пүрэвлхам "Өндөр Гэгээний өв дэх хосмолжин шинж" эрдэм шинжилгээний лекц уншлаа.

Мөн Хөгжимт драмын театрын жүжигчин А.Номинчимэг Жанлавцогзол номын монгол хувилбарыг уншиж, Хөгжимт драмын театрын дэргэдэх Өсвөрийн морин хуурын чуулга шилдэг бүтээлүүдийн дээжээс тоглож багш албан хаагчдын сонорыг мялаалаа.


© Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын
Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль
Өвөрхангай, Арвайхээр, 1-р баг,
+976 7732-8844
arvaixeer4@gmail.com
Нийт  30342
энэ жил  2661
энэ сар  859
энэ долоо хоног  115
Өнөөдөр  32