2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн хэмжээнд Суралцахуйд суурилсан мэргэжлийн хөгжлийн 12 бүлгүүд
байгуулагдаж үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд ажлуудаа амжилттай зохион байгуулж байна.
1. САЙН ХИЧЭЭЛ УР ЧАДВАРЫН УРАЛДААН-2025
2025.01.20-ноос 4 сарын 14 хүртэл хугацаанд үе шаттай явагдаж 2025.04.17-18-ны өдрүүдэд сүүлийн шатны шалгаруулалтад 9 мэргэжлийн хөгжлийн бүлгүүд багш нар хичээлээ амжилттай зааж дуусгалаа.
1-р байр: Биологи, эрүүл мэндийн багш П.Оюундалай 6-7-р ангийн сурагчдын бие даан ажиллах чадварыг нэмэгдүүлэх МХБ.
2-р байр: Математикийн багш Н.Гэрэлсайхан Эрүүл зөв дадал хэвшилтэй болцгооё МХБ
3-р байр: Хөгжмийн багш Д.Цэрэнханд 10-11-р ангийн сурагчдын бие даан ажиллах чадварыг нэмэгдүүлэх МХБ.
Тусгай байр: Бага ангийн багш Б.Гэрэлмаа Номоор дамжуулан сурагчдын ойлгож унших чадварыг дэмжих МХБ
2. МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙН БҮЛГҮҮДИЙН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ-2025
12 мэргэжлийн хөгжлийн бүлэг жилийн туршид багшлахуй болон суралцахуйдаа тулгамдаж байгаа асуудлуудыг бууруулах, багасгахаар бүлгээрээ хамтран ажиллаж хүрсэн ажлын үр дүнгээ хамт олондоо тайлагнаж харилцан бие биеэсээ суралцсан үйл ажиллагаа зохион байгууллаа.
Санаачилгатай, оролцоотой байж хамтдаа хөгжсөн МХБ-үүд, бүх багш нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.