Сургууль нь аж ахуй эрхлэх, түүгээрээ багш, албан хаагчдынхаа багахан ч гэсэн нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж, гарц, гаргалгааг харах, хамт олны сайхан түүх бүтээх, дурсамж үлдээх зорилгоор энэ онд Зүүнбаян-Улаан сумын Хүнхүйн мухар гэх газарт төмс тариалсан.
Тариалсан төмсөө хамт олноороо очиж хураах үйл ажиллагааг өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгууллаа.