Тус хурлаар сургуулийн захирал Г.Лхагва, сургалтын менежер М.Мөнхдулам, нийгмийн ажилтан Э.Уранчимэг, сэтгэл зүйч Р.Ундармаа нар сургуулийн үйл ажиллагаа, ЭЕШ, сургалтын явц, хүүхэд хамгаалал, хүүхдийн сэтгэл зүй зэрэг асуудлаар эцэг эх, асран хамгаалагчдад мэдээ мэдээлэл, зөвлөгөө зөвлөмж өглөө. Мөн нэгдсэн хурлын дараа анги тус бүр ангидаа хурлаа зохион байгуулж багш нэг бүр эцэг эхчүүдтэй санал солилцлоо